Монголын эстрад хөгжмийн түүхэнд нөхөж баршгүй үнэт хувь нэмэр оруулсан "Соёл-Эрдэнэ" хамтлагийн түүхт 55 жилийн ойд зориулан, 1980 онд хэвлэгдэн гарч байсан анхны бие даасан цомгийг хязгаарлагдмал тоо ширхэгтэйгээр (Limited Edition) дахин хэвлэн хүргэж байна.
Энэхүү төслийг Монгол Улсын Филармонийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр хэрэгжүүлж байгаа бөгөөд хэвлэлийн хамгийн гол онцлог нь дуугаралтын төгс чанарт оршино. Бичлэгийг анхны эх пянзнаас (master vinyl) өндөр нарийвчлалтайгаар сэргээн авч, орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинээр аналоги мастеринг хийснээр тэртээх 80-аад оны амьд, дулаахан, оригинал дуугаралтыг сонсогч танд яг тэр хэвээр нь мэдрүүлэх болно.
Тус цомогт бидний сэтгэлд хоногшсон "Миний аз жаргалын дуу", "Учралын уянга", "Өргөн хангайн нутаг" зэрэг хуучрашгүй хит бүтээлүүд багтсан бөгөөд Монголын хөгжмийн түүхийг өөрийн пянзны цуглуулгадаа хадгалан үлдээх ховорхон боломжийг танд олгож байна.
Дууны жагсаалт
1 тал (Side 1)
A1. Миний аз жаргалын дуу (02:49) - хөгж. Д.Баясгалан, шүл. Г.Долгорсүрэн
A2. Учралын уянга (03:35) - хөгж. З.Зундраа, шүл. Ж.Ёндонсамбуу
A3. Өргөн хангайн нутаг (05:11) - хөгж. Б.Цэвээнравдан, шүл. Ж.Лодой
A4. Хунгийн дуу (02:52) - хөгж. З.Хангал, шүл. Г.Жамъянсүрэн
A5. Хилчний хөшөө (05:04) - хөгж. Д.Батдөлгөр, шүл. А.Батжаргал
2 тал (Side 2)
B1. Хоёулаа дуулъя (03:47) - хөгж. Б.Жаргалсайхан, шүл. В.Төмөрхүү
B2. Хүлээлт (04:32) - хөгж. Б.Жаргалсайхан, шүл. Ш.Дулмаа
B3. Сайхан үйлсийн төлөө (04:05) - хөгж. Д.Галсанбат, шүл. Ц.Бадраа
B4. Тэр бидэнд хайртай байсан (04:26) - хөгж. С.Мааяа, шүл. П.Бадарч
top of page
MNT 220,000.00Price
bottom of page
